
Нэрт хөгжмийн зохиолч С.Гончигсумлаагийн “Дуу, Ари, Романс” дууны түүврийг та бүхэнд хүргэж байна.
Дэлгэрэнгүй»
Нэрт хөгжмийн зохиолч С.Гончигсумлаагийн “Дуу, Ари, Романс” дууны түүврийг та бүхэнд хүргэж байна.
Дэлгэрэнгүй»6 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 3775

С.Рахманиновын "Ромын Франческо", "Алеко" дуурь болон хөгжмийн зохиолчийн бүх романс, дууны нот, партитурыг татаж авахаар орууллаа.
Дэлгэрэнгүй»0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 1480

1939 онд Олон Улсын Хөгжмийн Уралдаан (CIEM) нэрэн дор үүсгэн байгуулагдсан ба дэлхийн нэр хүндтэй анхны уралдаануудын нэг юм. Тус тэмцээн жил бүр тодорхой хэд хэдэн төрлөөр мэргэжлийн дуучид, хөгжимчид, хөгжмийн зохиолчдын дунд зохиогддог аж.
1 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 667

“Дебюсси, францын хөгжимд түүний үнэн үндэс,
байгалийн эх булаг мартагдсан орь хүслэнг
эргэн сануулсан юм”
Р.Роллан
Францын хөгжимд 19, 20-р зууны зааг дээр уран бүтээлээрээ тодорсон хоёр их хүн бол Клод Дебюсси, Морис Равель нар байв. Дүрслэх урлагт гарсан импрессионист шинэ чиглэл, хуучныг баригч чиглэл хоёрын тэмцэл ид явагдаж байх үед хөгжмийн урлагт энэ үзэгдэл гарч ирсэн бөгөөд тэдний нэг адил эсэргүүцэлтэй тулгарчээ. Энэ чиглэлийн анхны нэрт төлөөлөгч нь Клод Дебюсси байв. Түүнийг олон талаар үргэлжлүүлж энэ чиглэлээр өвөрмөц арга барил олсон хүн бол Морис Равель байлаа.
Дэлгэрэнгүй»
6 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 6461

Уншигчийн хүсэлтээр Ричард Клайдерманы нотны хоёр түүвэр орууллаа. Нийт 40 гаруй бүтээлийнх нь нот орсон болно. Агуулгыг дурдсан учир аль хэрэгтэйгээ сонгон татаж авна уу.
Дэлгэрэнгүй»
4 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 2597

... Скрябин бүр нялхаасаа ер бусын хурц мэдрэмтгий хүүхэд байсан бөгөөд түүний хөгжмийн сод авъяас хавь ойрынхны гайхлыг төрүүлдэг байв. Тавтайдаа хөгжим зохион оролдож зургаатайдаа сонссон аливаа зохиолыг төгөлдөр хуур дээр ямар ч алдаагүй тоглодог байв. Мөн шүлэг бичиж 5 үзэгдэлт эмгэнэлт жүжгүүд зохиож Гоголийн “Хамар”-ыг хүртэл жүжиг болгож байв.
1 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 1543

... Түүний тухай ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Б.Дамдинсүрэн “Смирнов багшийг ирэх үед манай төв театрт хөгжмийн анги гэж байсан боловч онолын мэдлэггүй, зөвхөн практикийн улс байсан юм. Тэр хүнийг ирэхээс өмнө манайд ажиллаж байсан Берлин-Печникова, Кузнецов нар хөгжмийн анхны мэдэгдэхүүн, нот заадаг байсан боловч бид түүнийг нь ашиглаж хэрэглэж чаддаггүй байлаа л даа. Харин Смирнов багш л энэ онолыг бидэнд ухааруулж амьдрал дээр багаж зэмсэг дээр эзэмших арга урыг зааж өгсөн юм” хэмээн дурсчээ.
Дэлгэрэнгүй»
2 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 2402

“Би симфонийн хүн
огтхон ч биш. Надад
театр л хэрэгтэй. Түүнгүйгээр би хэн ч биш”
... Бизе дөрвөн настайдаа нот мэддэг байсан бөгөөд 10-тайдаа
Парисын хөгжмийн дээд сургуульд орж есөн жил суралцсан байна. Түүний ер бусын
ой ухаан, туйлын үнэмлэхүй сонсгол, төгөлдөр хуураар хөгжимдөх чадвар, хөгжмийн
зохиолчийн агуу авъяас эрдэмтэн мэргэдийн гайхлыг төрүүлдэг байлаа ...
Дэлгэрэнгүй»
4 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 3026

Реалист их зохиолч Проспер Мериме 1845 онд “Кармен”
нэртэй зохиолоо бичсэн үед Бизе долоохон настай байв. Гучин жилийн дараа Бизе
хоёр дахь “Карменийг” төрүүлж, түүнийхээ анхны тоглолт нуран унахыг зүрх шимшрэн
үзээд яг гурван сарын дараа 37 насаа гүйцээлгүй таалал төгсчээ. Гэвч Бизе
“Карменыхаа” хувь заяаг мэдэрсээр, хүн төрөлхтөнд юу бүтээж өгснөө ухаарсаар
дуурийн реализм зөв болохыг зөгнөж мэдсээр байсан гэдэг.
Дэлгэрэнгүй»
10 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 8969

Гончигдамбын Дарамзагд 1930 онд Дорнот аймгийн
Цагаан-Овоо сумын Галын гол хэмээх газар төржээ. Дарамзагдыг гурван настай байхад
эцэг нь, 12-тай байхад эх нь нас баржээ. Ах Пүрэвдоржийнхоо онгоцны сэгээр
хийсэн лимбэ хуучираар хөгжимдөж сурсан ба багаасаа хөгжимд сонирхолтой байв.
5 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 3267

Gregorian хамтлагийг үүсгэн байгуулагч хөгжмийн
зохиолч, продюсер Франк Петерсон анх 1990 онд Мишел Креттэй хамтран Enigma төслийн анхны цомог “MCMXC a.D” дээр ажилласан юм. Харин Франк цомгийн
хавтсанд өөрийн нэрээ F.Gregorian гэж нэрлэснээс хойш Григориан
гарч иржээ.
1 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 1562

Дэлгэрэнгүй»
15 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 11975

Оросын төдийгүй дэлхийн алдартай цээл хоолойтнуудын нэг Николай Викторивич Басков 1976 оны 10-р сарын 15-нд Москва хотын ойролцоо Балаших хотод төржээ. Коля Гнесины нэрэмжит Оросын Хөгжмийн Академид дуурийн дуучнаар суралцан /профессор В.Левко, В.Щербакова нарын удирдлаган дор/ 2001 онд төгссөн юм.
2 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 2381

Нэгэн уншигчийн хүсэлтээр "Золотое кольцо" ансамблийн
гоцлол дуучин, Оросын ардын жүжигчин Надежда Кадышевагийн /1959/ уран бүтээлээс
хүргэж байна. Дуу, дууны үг, фонограммыг сонсох болон татаж авахаар орууллаа.
2 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 3524

Урьд нь та бүхэнд "Парисын
эх дагины сүм" мюзиклийн тухай оруулж байсан бол энэ удаад мөнхийн хайрын
сэдвээр бүтээсэн "Ромео Жульетта" рок-мюзиклийн тухай хүргэж байна. Тус жүжгийг
дэлхийн олон оронд өөр өөрийн онцлогтойгоор тоглоод бараг арван жил болох гэж байна. Мюзиклийн хөгжим,
дуу, бүжиг, найруулга, жүжигчид, хувцаслалт гээд бүх зүйл нь дэндүү төгс, дэндүү гайхалтай болсон шиг санагддаг юм. Та бүхнийг ч мөн энэ мюзиклийн клипүүдийг үзэж, дууг нь
сонсоосой гэж хүсч байна. Youtube-д эх хувилбар нь бүтэн байгаа учраас заавал үзээрэй. Хэрэв фонограмм хэрэгтэй бол надаас авч болно.
4 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 5818