
Симфони найраглал XIX зууны 50-аад онд үүссэн ба энэ төрлийг бүтээгч нь Ф.Лист байлаа. Берлиоз зэрэг романтикуудын адил Лист хөтөлбөрт зохиолыг хөгжүүлэн дэлгэрүүлэхэд их зүйл хийсэн бөгөөд түүний жинхэнэ онолч байв. Энэ онолдоо утга зохиолын төрлүүдээс жишээ авсан байдаг. Тэрээр утга зохиолын уянгалаг яруу өгүүлэх маяг, гүн ухааныг хөгжимд өвөрмөцөөр ашиглахыг эрмэлзсэн юм. Хэдий тийм боловч симфони найраглалын эцэг нь хөгжмийн талаас удиртгал байв. Харин нэг ангит хөгжмийн талаас удиртгал зохиолтой харьцуулбал найраглал нь илүү өргөн цараатай, чөлөөт бүтэцтэй байдаг.
Дэлгэрэнгүй»















